Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
Ulaanbaatar Clean air additional fund project

Төслийн тухай

ТӨСЛИЙН ТУХАЙ БАРИМТ

ТӨСЛИЙН НЭР: УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСӨЛ

САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР: ДЭЛХИЙН БАНК

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА: 2019-2021

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА: НЗДТГ, ЭХЯ, ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

ЗОРИЛТОТ БАЙРШИЛ, БҮЛЭГ:

УБ ХОТ, ЭРЧИМ ХҮЧНИЙ 4КВТ-ЫН ЦАХИЛГААНААР ШИЙДЭХ ТЕХНИКИЙН НӨХЦӨЛ БҮРДСЭН ГЭР ХОРООЛОЛ ДАХЬ АЙЛ ӨРХҮҮД

Үндэслэл

“Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦА НСТ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр 2012 оноос хойш хэрэгжсэн “Улаанбаатар хотын Цэвэр Агаар” төслийн үргэлжлэл юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад сайн үр нөлөө үзүүлсэн доорх арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлтийг Монгол Улсын Засгийн газар нь Дэлхийн банкинд тавьж 12.0 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг 2020 оны 04 дүгээр сард УИХ-аар батлуулснаар төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээд байна.

Төслийн зорилго

Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага ялгаруулдаг халаалтын хэрэгслээр хангах болон хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулна.

Төслийн хамрах хүрээ

2018-2019 онуудад ЭХЯ-наас 2 багц төслийг хэрэгжүүлж, нийслэлийн гэр хороолол дахь 40 гаруй мянган айл өрхийн халаалтыг 4квт-ын цахилгаанаар шийдэх техникийн нөхцөлийг бүрдүүлсэн. Төслийн гол үйл ажиллагаа нь эдгээр байршлууд дахь айл өрх рүү чиглэн хэрэгжих ба МУЗГ болон НЗДТГ-ын мөрийн хөтөлбөрийг дэмжсэн бусад арга хэмжээнүүдийг Нийслэлд хэрэгжүүлнэ.

УБЦА НСТөслийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлууд:

Гэр хорооллын хэрэглэгчид рүү чиглэсэн, агаарын бохирдлыг бууруулах богино хугацаат дараах арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Үүнд:

  • Гэр хорооллын 5,000 орчим айлын халаалтыг шөнийн дулаан хуримтлуурт цахилгаан халаагуураар шийдвэрлэнэ;
  • ШДХ-т цахилгаан халаагуур суурилуулсан айл өрхийн дулаан алдагдлыг игэдийн оролцоотойгоор бууруулна;
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагааг дэмжин 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлнэ.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаар, орчны чанарыг хянах тоног төхөөрөмж ханган нийлүүлнэ.
  • Нийслэлийн өмчит халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаан холбоно.

Хүлээгдэж буй үр үн, нийгэм эдийн засгийн үр ашиг:

Гэр хорооллын хэрэглэгчид рүү чиглэсэн, агаарын бохирдлыг бууруулах богино хугацаат арга хэмжээнүүд нь нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тухайлбал:

  • Гэр хорооллын 5,000 орчим айлын яндан болон нийслэлийн өмчит халаалтын зуухнуудаас ялгарах хорт утааг бууруулснаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулна.
  • “Дулаалга аян”-ыг үргэлжлүүлэхдээ татаасны хэмжээг бууруулж, иргэдийг өөрсдийн гараар орон байраа дулаалах арга техникт сургаснаар түлшний хэрэглээг 50 хүртэлх хувиар бууруулж, өрхийн төсөвт хэмнэлт гаргаад зогсохгүй бэлэнчлэх сэтгэлгээ, хандлагыг өөрчилж, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гэр хороололд барьж байгуулах “Дэд бүтцийн төв”-ийн үйл ажиллагаатай төслийн зорилго, хэрэгжилтийг уялдуулснаар 200 орчим айлыг бие даасан инженерийн хангамжтай тохилог амины орон сууцанд амьдрах боломжийг бүрдүүлж, гэр хорооллын оршин суугчдад амьдралын сайн жишгийг нэвтрүүлнэ.
  • Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаарын чанарын хяналтын тоног төхөөрөмж ханган нийлүүлэх, шаардагдах багаж, тоног төхөөрөмжөөр нийлүүлснээр агаар дахь үндсэн бохирдуулагч элементийн үзүүлэлтүүдийг харьцуулах боломжийг бүрдүүлнэ.
 



Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая!