Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
Ulaanbaatar Clean air additional fund project

Тендерийн урилга

Огноо: 2020 оны 9 дүгээр сарын 03

Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт агаар, орчны бохирдлын хяналт, хэмжилтэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар:  AFA3

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилт” (УБЦА НС) төслийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг авсан бөгөөд хөнгөлөлттэй зээлийн тодорхой хэсгээр  Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт агаар орчны бохирдлын хяналт, хэмжилтэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх  ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн Төслийн хэрэгжүүлэгч нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс эрх бүхий тендерт оролцогчдоос дээр дурьдсан тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 150,000  /Нэг зуун тавин мянга/ төгрөг төлж худалдан авч болно. Төлбөрийг  Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь: Дансны дугаар: 100900011906 тушааж баримтыг албан бичигт хавсаргаж ирүүлнэ. 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [60] хоногийн дотор хүчинтэй байна.

            Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарын нотариатаар баталгаажуулсан хуулбар,
  2. 2017, 2018, 2019 онуудын аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан,
  3. Сүүлийн 3 жил (2017, 2018, 2019)-ийн аль нэгд агуулга, шинж чанар, үнийн дүнгээрээ ижил төстэй хамгийн багадаа 2 ажил гүйцэтгэсэн байх
  4. Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ 000.000 /Хоёр зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
  5. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно.
  • Үл хөдлөх хөрөнгийн баталгаажсан гэрчилгээ /Үнэлгээний эрх бүхий байгууллагаар үнэлэгдсэн/, Үл Хөдлөх Хөрөнгийн барьцаанд байгаа эсэх талаарх лавлагаа гаргуулсан байх/
  • Арилжааны банкны баталгаажсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт
  1. Тухайн тендерийг гүйцэтгэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн  гэрчилгээний наториатаар баталгаажуулсан хуулбар,

Тендерийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 15 цаг 30 минутад  нээнэ.

            Сонирхсон эрх бүхий оролцогчид нь нэмэлт мэдээлэл авах бол УБЦАНСТ-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгж  Г.Туул  piu@ubcap.mn хаягаар авах болон 08:00-17:00 цагийн хооронд ТХН-ийн доор өгөгдсөн хаягаар биечлэн ирж авч болно.

Тендерийн хамт 2,588,000 /Хоёр сая таван зуун наян найман мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

            Тендер ирүүлэх хаяг:

            Монгол улс, Улаанбаатар хот,

            Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

            Энхтайваны өргөн чөлөө-50

            АЗМОН төв

            6-р давхар, 602 тоот,

            Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл

            Төсөл хэрэгжүүлэх нэгж,

            Утас (976-11) 312194,

 



Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая!