Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
Ulaanbaatar Clean air additional fund project

Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх урилга

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
(
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ)

2020.09.04

Улс: МОНГОЛ УЛС
Төслийн нэр: УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСӨЛ

Зээлийн дугаар:

IDA 6493-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:

“ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ”

Гэрээний дугаар:

AFCA6

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦА НСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр дараах зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээний үндсэн зорилго нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төсөл хөтөлбөрүүдийн олон нийтийн мэдээлэл, сурталчилгааны иж бүрэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажилладаг иргэд, Төрийн бус байгууллага  болон төслийн оролцогч талуудтай харилцан уялдаатай, тасралтгүй үйл ажиллагааг хамтран явуулахад Төсөл Хэрэгжүүлэгч Нэгжид туслалцаа үзүүлэхэд оршино.

 Дээрх үйлчилгээний хүрээнд дараах ажлуудыг гүйцэтгэнэ.

 Төслийн   өмнөх  үе  шатанд  боловсруулсан  PR-тай  холбоотой  баримт  бичгүүдийг шинэчлэх. Үүнд:

  1. Нийслэлийн агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнд оролцогч талууд зураглалыг шинэчлэн гаргаж, дүн шинжилгээ хийх,
  2. Олон нийттэй харилцах стратегийг шинэчлэн боловсруулж, мэдээлэл сурталчилгааны жил, жилийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх,
  3. Шөнийн дулаан хуримтлуурт цахилгаан халаагуур (ШДХЦХ)-ын хөтөлбөр, төслийн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий хэрэглэгчтэй байгуулах түрээслээд-өмчлөх гэрээний загварыг олон нийтэд сурталчлан таниулахаас гадна төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн талаар цэгцтэй мэдээллийг тогтмол хүргэх,

Зөвлөх үйлчилгээний хамрах хугацаа халаалтын 2 улирал байх ба 21 хүн/сар байна. 2020 оны халаалтын улиралд 12 хүн/ сар шаардагдана. Тус үйлчилгээний бүрэн хэмжээний удирдамж, ажлын даалгаврыг дараах холбоосоор авна уу.

      https://www.ubcap.mn/ubcap/uploads/ToR_AFUBCAP_communication.pdf    

“Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”-ийн хэрэгжүүлэх нэгж нь энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх туршлага, мэдлэг бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон этгээд  уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл ( багийн гишүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, танилцуулга, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.

Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.

- Ажлын цар хүрээ, хэмжээ, чиглэлийн хувьд ижил төстэй PR, сурталчилгааны 2 ажлыг сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;

- Гэр хорооллын иргэд эсвэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөр, байгууллагуудтай хамтран олон нийтэд чиглэсэн кампанит ажлыг зохион байгуулж байсан туршлагатай бол давуу тал болно.

Мэргэшсэн боловсон хүчний тоо нь багийн ахлагчийг оруулаад 3-аас багагүй байна. Зөвлөх багийн гишүүд нь олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон нийтийн мэдээлэл сурталчилгааны олон талт компанит ажлыг зохион байгуулж байсан туршлагатай, ажлын арга барил, ур чадвар бүхий баг байх шаардлагатай. 

Сонирхсон этгээд 08:00-17:00 цагт доорх хаягаар холбогдож тодруулгыг авч болно.

Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2020 оны 9 дүгээр сарын 10–ны Пүрэв  гарагийн 10:00 цагаас өмнө доорх хаягаар (биеэр, эсвэл элекрон шуудангаар) ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг:           

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөнчөлөө - 50,

Азмон төв, 6-р давхар, 602 тоот

Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Э-шуудан: piu@ubcap.mn

Вэб хаяг: www.ubcap.mn

Утас/факс: 976-11-312194

 



Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая!