Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл
Ulaanbaatar Clean air additional fund project

Сонирхол илэрхийлэх хүсэлтээ ирүүлэхийг урьж байна

Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл

БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ БОЛОВСРУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Оршил

Монгол Улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл”(УБЦА НСТ) (2020 оны 04 дүгээр сард албан ёсоор батлагдсан)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээлийг авсан ба зээлийн тодорхой хэсгээр нийслэлийн гэр хорооллын 200,000 гаруй мянган айл өрхүүдэд нэн ялангуяа төвлөрсөн дулаан хангамжинд холбогдоогүй, ихэвчлэн түүхий нүүрс түлж халаалтаа шийддэг өрхүүдэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Гэр хорооллын айл өрхүүдийн хатуу түлшээр галладаг зуух нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 гаруй хувийг бүрдүүлж буй гол эх үүсвэр болж байгааг мэргэжлийн байгууллагуудын судалгаагаар тогтоогдсон.

Зорилго

Энэхүү зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврын үндсэн зорилго “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн 4 кВт-н цахилгааны сайжруулалт хийгдсэн гэр хорооллын зорилтот бүсүүдийн айл өрхийн гэр болон байшин сууцны “Дулаалга, халаалтын цогц шийдэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүртгэл, хяналтын мэдээллийн систем боловсруулах дулаалах ажлын хүрээнд айл өрх, борлуулалтын ажилтан, нийлүүлэгч, хяналтын инженер, төслийн ажилтнуудын хамтын ажиллагааг хурдан шуурхай, найдвартай мэдээллээр хангаж, удирдлага зохион байгуулалтыг үр дүнтэй явуулах.

 

Гүйцэтгэх ажлын цар хүрээ:

Гүйцэтгэгч нь доорх ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

  • Дулаалга аян болон шөнийн дулаан хуримтлуурт халаагуурын хөтөлбөрийн цахим бүртгэл, хяналтыг хийх боломжтой, хэвийн ажиллагаатай, найдвартай системийг боловсруулах
  • Системийн хэрэглэгчийн хувьд админы эрх, хяналт болон инженерийн эрх, үйлдвэрлэгчийн эрх, агент эрх гэсэн үндсэн 4 түвшний хэрэглэгчтэй байх
  • Хөтөлбөрт оролцогчдын мэдээллийг өгөгдлийн санд бүртгэж, боловсруулалтыг хийх
  • Домайн болон вэб серверт бэлэн болсон системийг байршуулах

Вэб сервертэй холбоотой тохиргоог хийж, системийг ажиллагаанд оруулж, 9-р сарын 30-нд бүрэн дуусгасан байна

Зөвлөх( хувь хүн нь) дараах шалгуурыг хангасан байна. Шалгуурын хураангуй:

  • Систем хөгжүүлэлт, систем боловсруулж байсан туршлагатай байх, архитектурыг гаргаж байсан туршлагатай, энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх.
  • Онлайн үйлчилгээ болон бизнесийн мэдээллийн системийн удирдлага чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
  • Мэдээллийн системийн удирдлага, програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлээр 10-аас дээш жилийн ажлын туршлагатай байх.

Сонирхож буй Зөвлөхүүд сонирхол илэрхийлэх хүсэлтээ 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 15 цагт УБЦА НСТ-ийн ТХН-ийн байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. Зөвхөн шалгарсан зөвлөх( хувь хүн)-тэй эргэж холбогдоно.

Хаяг: СБД, 1 хороо, Азмон төв, 602 тоот

Ажилтны нэр: А. Билгүүн

Утас: +976-88076225




Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая!