Налайх дүүргийн 8 дугаар хорооны 208 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил

Дэлхийн банкны санхүүжилттэй, Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байрлах 5 сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ төлөвлөгдсөн.

Энэхүү ажлын хүрээнд Налайх дүүргийн 8 дугаар хорооны 208 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох зорилгоор барилгын дулаан хамгаалалтын ажлыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эхлүүлсэн ба 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр бүрэн дуусгаж, Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө. Ингэснээр Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн 204 хүүхэд, багш ажиллагсад дулаан, ая тухтай, нүүрсний хэрэглээгүй орчинд, эрчим хүчний хэмнэлт гарган суралцаж, ажиллах боломжтой боллоо.