Бидний тухай

УБЦА НСT-ийн Tөсөл хэрэгжүүлэх нэгж

Tөсөл хэрэгжүүлэх нэгж нь 1997 оноос хойш Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах төсөл, Улаанбаатар хотын Нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь төсөл, Улаанбаатар хотын Цэвэр агаар төслийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Бид Улаанбаатар хотын гэр хорооллын ус хангамж, автозам, үерийн хамгаалалтын далан суваг, явган зам, гүүр, гэрэлтүүлэг, ахуйн үйлчилгээний төв, байгаль хамгаалал, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээс гадна төр иргэдийн хамтын ажиллагааг дэмжиж ажилладаг.

Эрхэм зорилго: “Хөгжлийн бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ.”

Алсын хараа: “Бид чадвараараа танигдсан манлайлагч хамт олон байна.”

Төсвийн болон хандивлагчдын хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулахад чиглэгдсэн стратегийн баримт бичиг /Бүтэц зохион байгуулалтын баримт бичиг/ -ийн дагуу бид үйл ажиллагаагаа явуулдаг.

Сошил холбоос

Tөслийн танилцуулга

Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын Цэвэр агаар төсөл нь 2012-2019 онуудад амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон үр ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл (УБЦА НСT)-ийг Дэлхийн банкны 12 сая ам.долларын санхүүжилттэйгээр хэрэгжүүлж эхлээд байна. УБЦА НСT нь 4 үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: 

A. Гэр хорооллын нарийн тоосонцрыг бууруулах 

Б. Улаанбаатар хотын төвийн хэсгийн нарийн тоосонцрыг бууруулах 

В. Tөслийн менежмент, хяналт үнэлгээ

Г.  Гэр хорооллын сонгогдсон байршил дахь айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдэх үйл ажиллагаа

Tөслийн зорилго

Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслээр хангах болон хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах дунд хугацааны арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ. Энэхүү зорилгын хүрээнд Улаанбаатар хотод агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төслүүдийн уялдаа холбоог сайжруулах, үр өгөөжийг дээшлүүлэх, орхигдсон орон зайг нөхөхөд чиглэсэн үйл ажиллагаа явуулна.

Tөслийн хамрах хүрээ

• Нийслэлийн 5 дүүргийн гэр хорооллын 41 хорооны нутаг дэвсгэрт амьдрах төслийн техникийн болон санхүүгийн шаардлага хангасан айл өрхүүд;

• Улсын болон Нийслэлийн өмчит хатуу түлшээр ажилладаг 10 хүртэлх халаалтын зуухнууд;

• Улаанбаатар хотын төвийн болон гэр хорооллын бүсэд байрлалтай сургууль, цэцэрлэгүүд;

• Улаанбаатар хот дахь угсармал бетонон орон сууцууд;

• Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд тусгагдсан ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулахтай холбоотой арга хэмжээнүүд;