Зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх урилга.
Зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх урилга
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2023 оны 05 сарын 04
Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр “Олон нийттэй харилцах, мэдээлэл сурталчилгааны зөвлөх үйлчилгээ”, Гэрээ дугаар AFCA6-01 зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн энэхүү төслийн ололт амжилт, нийгэм, байгаль орчин, хувь хүн, айл өрхөд үзүүлсэн томоохон үр нөлөөг олон нийттэй харилцах орчин үеийн арга хэрэгслүүдийг ашиглан иргэд олон нийтэд сурталчлан таниулахад оршино.
Иймд Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл нь НЗДТГ-ын нэрийн өмнөөс дээрх чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон этгээд уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл (байгууллагын танилцуулга, зөвлөхүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт, танилцуулга гэх мэт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.
Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.
Зөвлөх компани / багт тавигдах шаардлага
•Ажлын цар хүрээ, хэмжээ, чиглэлийн хувьд ижил төстэй PR, сурталчилгааны 2 ажлыг сүүлийн 3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн туршлагатай байх;
•Хэвлэл мэдээллийн салбарт хамгийн багадаа 3 ба түүнээс доошгүй жил тогтмол ажилласан, өөрсдийн медиа сувагтай байх (вэб сайт, өдөр тутмын сонин гэх мэт)
•Нийгмийн сүлжээний аль нэг флатформд 100,000-аас дээш дагагчтай албан ёсны сошиал хуудастай байвал давуу тал болно
•Мэргэжлийн шаардлага хангасан тоног төхөөрөмжтэй байх
Багийн ахлагчид тавигдах ерөнхий шаардлага:
•Сэтгүүл зүй, олон нийтийн харилцаа, мэдээлэл харилцааны чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
•Олон нийтийн мэдээлэл сурталчилгаа, харилцаа холбооны чиглэлээр 5 жилийн ажлын туршлагатай, бие даан болон бусадтай хамтран бэлтгэсэн төрөл бүрийн нийтлэл, ярилцлага, мэдээлэл, контент зэрэг бүтээгдэхүүнтэй байх;
•Сүүлийн 3 жилийн хугацаанд Засгийн газрын эсвэл олон улсын, хувийн хэвшлийн олон нийтрүү чиглэсэн төсөл хөтөлбөрийг удирдсан, хэрэгжүүлсэн байх
•Харилцаа холбооны олон төрлийн хэрэгсэл, платформ, сувгуудыг ашигладаг байх
Багийн гишүүдэд тавигдах шаардлага:
Мэргэшсэн боловсон хүчний тоо нь багийн ахлагчийг оруулаад 10-аас багагүй байна. Зөвлөх багийн гишүүд нь олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын аль нэгтэй хамтран олон нийтийн мэдээлэл сурталчилгааны олон талт компанит ажлыг зохион байгуулж байсан туршлагатай, ажлын арга барил, ур чадвар бүхий баг байх шаардлагатай.
- Зураглаач /2 хүн/ -Видео зураг авалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, баримтат кино болон бусад контент бэлтгэн ажиллаж байсан туршлагатай байх
- Дууны найруулагч /1 хүн/ -Дууны найруулгын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Эвлүүлэгч, график дизайнер /1 хүн/ -Видео монтаж, график дизайны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, баримтат кино болон бусад контент бэлтгэн ажиллаж байсан туршлагатай байх
- Сошиал медиа хөгжүүлэгч /3 хүн/ -Сошиал медиа хөгжүүлэлтийн чиглэлээр 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Сэтгүүлч /2 хүн/ -Сэтгүүл зүй, Монгол хэл, уран зохиолын чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн буюу эсвэл өөр чиглэлээр дээд боловсрол эзэмсэн ч аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
- Менежер /1 хүн/ -Дээд боловсролтой байх
Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг https://rb.gy/8z343 , https://rb.gy/68fu0 болон tender.gov.mn сайт-аас татан авч үзнэ үү.
Сонирхсон хуулийн этгээд ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагт доорх хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно.
Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2023 оны 5 дугаар сарын 18-ны Пүрэв гарагийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөнчөлөө - 50,
Азмон төв, 6-р давхар, 602 тоот
Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
Э-шуудан: piu@ubcap.mn
Вэб хаяг: www.ubcap.mn
Утас/факс: 976-11-312194