Тендерийн урилга - AFAC1

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА       

 

Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээрГазрын гүний дулааны систем, техникийн шаардлага” стандартыг  боловсруулах, Гэрээ дугаар AFAC1 зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

 

Зөвлөх үйлчилгээний зорилго нь төрийн болон хувийн хэвшлийн барилга байгууламжийн халаалтад мөрдөгддөг олон улсын стандартад тулгуурлан “Газрын гүний дулааны систем. Техникийн шаардлага” үндэсний стандартыг боловсруулахад оршино.

 

Иймд Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл нь НЗДТГ-ын нэрийн өмнөөс дээрх чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл (байгууллагын танилцуулга, зөвлөхүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт гэх мэт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.

Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.

  a) Холбогдох их дээд сургуулийн зэрэг,

  б)   Тухайн салбарт дор хаяж таван жил ажилласан туршлагатай байх шаардлагатай.

 

  Багийн удирдагчид тавигдах шаардлага нь:

 

Эрчим хүч, халаалт, агаар сэлгэлтийн чиглэлээр мэргэшсэн, бакалаврын зэрэгтэй

   байх, Магистрын зэрэгтэй бол давуу тал болно.

 

Газрын гүний системийн олон улсын стандарт болон орон нутгийн техникийн

              шаардлагуудын талаар мэдлэгтэй байх,

 

Эрчим хүчний хэмнэлтийн шинжилгээ хийх чадвартай, зураг төсөлд тавигдах

              шаардлагуудын талаар мэдлэгтэй байх,

 

Ижил төстэй ажлыг удирдан зохион байгуулж, стандарт боловсруулж байсан бол

              давуу тал болно.

 

• Техникийн бичиг баримтыг англи хэл дээр боловсруулах чадвартай байх.

 

    Зөвлөх(үүд) нь багтаа дараах чиглэлээр мэргэшсэн дор хаяж хоёр мэргэжилтэнтэй             байна. Үүнд:

 

  •  Цахилгаан хангамж, автоматжуулалтын системийн инженер.
  •  Алсын удирдлагын системийн мэргэжилтэн (Scada систем)

 

Үр ашигтай байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд нэг мэргэжилтэн нь хэд хэдэн үүргийг давхар гүйцэтгэхээр саналд тусгаж болно.

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн веб хуудас www.ubcap.mn болон tender.gov.mn сайт-аас татан авч үзнэ үү. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг хавсаргав.

Сонирхсон хуулийн этгээд ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагт доорх хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно.

Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2023 оны 3 дугаар сарын 20-ны  Даваа гарагийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөнчөлөө - 50,

Азмон төв, 6-р давхар, 602 тоот

Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Э-шуудан: piu@ubcap.mn

Вэб хаяг: www.ubcap.mn

Утас/факс: 976-11-312194