Тендерийн урилга - AFCC1

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА      

 

Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл(УБЦАНСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэг ба хоёрдугаар үе шатны төслийн хэрэгжилтийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах” , Гэрээ дугаар AFCC1 зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь төслийн төлөвлөлт, хэрэгжилт, олсон үр дүнг системтэй, бодитой үнэлэх замаар Улаанбаатар хотын цэвэр агаар төслийн нэг ба хоёр дахь үе шатны хэрэгжилтийн гүйцэтгэлийн тайланг бэлтгэх, үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд оршино.

 

Иймд Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төсөл нь НЗДТГ-ын нэрийн өмнөөс дээрх чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл (байгууллагын танилцуулга, зөвлөхүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт гэх мэт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.

Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.

     Төслийн үнэлгээний талаархи мэдлэг, мэргэжлийн туршлагатай байх;

 

     Агаарын чанар, эрчим хүчний хэмнэлт, төслийн менежмент, гэрээний удирдлага, хяналт, ялангуяа ОУХА-ийн худалдан авах ажиллагааны журамын талаар туршлага, мэдлэгтэй байх;

 

     Институцийн хөгжил, төслийн санхүүгийн удирдлага, байгаль орчин, хөдөлмөр хамгаалалын талаар мэдлэг, туршлагатай байх ;

 

Зөвлөхүүд нь ажлын даалгаврын дагуу үнэлгээ хийх хангалттай чадвартай, мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан байна. Зөвлөх үйлчилгээнд шаардагдах үндсэн боловсон хүчний ангилал, зэрэглэлийг доорх хүснэгтээс харна уу.

 

 

 

Голлох мэргэжилтнүүд

Мэргэжлээрээ ажилласан байх ёстой жил /хамгийн багадаа/

Төслийн менежмент / Эрчим хүчний инженер

10 жил

Санхүүгийн шинжээч / Эдийн засагч

5 жил

Байгаль орчны мэргэжилтэн / Нийгмийн мэргэжилтэн

5 жил

 

Зөвлөх багийн бүрэлдэхүүндээ төслийн хяналт шалгалт, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, туршлагатай олон улсын нэг шинжээч болон орон нутгийн нөхцөл байдал, туршлага, дүрэм журам, олон нийтийн оролцоог мэддэг дотоодын зөвлөхүүдийг багтаахыг зөвлөж байна.

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн веб хуудас www.ubcap.mn болон tender.gov.mn сайт-аас, татан авч үзнэ үү. Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг хавсаргав.  

Сонирхсон хуулийн этгээд ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагт доорх хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно.

Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2023 оны  3 дугаар сарын 20-ны  Даваа гарагийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөнчөлөө - 50,

Азмон төв, 6-р давхар, 602 тоот

Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Э-шуудан: piu@ubcap.mn

Вэб хаяг: www.ubcap.mn

Утас/факс: 976-11-312194