Тендерийн урилга (AFA2-04)

Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


ТЕНДЕРИЙН УРИЛГА 

Огноо: 2022 оны 09 сарын 19


Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн Төсөл (УБЦАНСТ)-ийн Төсөл Хэрэгжүүлэгч Нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс эрх бүхий, мэргэжлийн тендерт оролцогчдоос Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо орчмын 5 хэрэглэгчийг төвлөрсөн дулааны системд холбох ажил, Гэрээ дугаар AFA2-04 барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Сонирхогч этгээд тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  150,000  /Нэг зуун тавин мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь: Дансны дугаар: 100900011906, Дансны нэр: УБ-н Цэвэр агаар төсөл-н.с дансанд төлж худалдан авч болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргаж ирүүлнэ.

 

Тендерт  оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а)  Сүүлийн 3 жилийн барилгын ажлын борлуулалтын дундаж орлого нь 1 тэрбум төгрөгөөс багагүй байна.

б)    Сүүлийн 3 жилд гэрээний үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх, ижил төстэй нэг ажил 

       гүйцэтгэж, ашиглалтад өгсөн байх

 

вТендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө  болон авах боломжтой зээлийн хэмжээ  нь батлагдсан төсвийн 30 хувиас багагүй байна.

 

Тендерт оролцогч дараах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Үүнд

·           Барилга угсралтын БА-4.4 Дулаан гол магистраль шугам, түүний тоног төхөөрөмжийн угсралт

          ·           Эрчим хүчний T3.5.2: 0.7-40кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, түүний туршилт                   тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

           ·         Эрчим хүчний T3.2.1: 0.4-15-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар, түүний туршилт                                тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

           ·        Барилга угсралтын БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт,                             өргөтгөл шинэчлэлийн ажил

 

 

            Сонирхсон эрх бүхий оролцогчид нь тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө  бичгээр болон и-мэйлээр доор дурдсан хаягаар гаргаж болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн хамт тухайн тендерийн баримт бичгийн ТШЗ-22.1-т заасан үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Битүүмжилсэн тендерийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

 

            Хаяг:

            Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төсөл

          Төсөл хэрэгжүүлэх нэгж,

            Утас (976-11) 312 194,

           Цахим шуудан: tuul@ubcap.mn, piu@ubcap.mn

 

            Монгол улс, Улаанбаатар хот,

            Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

            Энхтайваны өргөн чөлөө-50,

            АЗМОН төв, 6-р давхар, 602 тоот,