1-58 дугаар байрны дулаан хамгаалалтын ажлыг хүлээлгэн өглөө
Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах 1-58 дугаар байрны дулаан хамгаалалтын ажлыг 6 дугаар 15-аас 8 дугаар 25-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж, хүлээлгэн өглөө.
Тус угсармал орон сууцны барилга нь 1980 онд ашиглалтад орсон бөгөөд 60 айл өрх оршин суудаг. Дулаалгын ажлыг хийж гүйцэтгэснээр тус байрны айл өрхүүд дулаан, ая тухтай орчинд оршин суух боломж бүрдэж байгаа юм.

Төслийн хүрээнд бид 2022 онд 4 угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлыг төлөвлөсөн бөгөөд одоогийн байдлаар 2 барилгыг амжилттай хүлээлгэн өгөөд байна.
.jpg)