141 дүгээр цэцэрлэгийн дулаан хамгаалалтын ажил
Баянгол дүүргийн 10-р хорооны 141 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажлыг хийж дуусгалаа.
Тус цэцэрлэг нь 1990 онд ашиглалтад орсон бөгөөд 600 гаруй хүүхэд хүмүүждэг. Барилгын дулаалгын ажлын хүрээнд нийт 152 цонхыг битүүмжлэл сайтай 3 давхар шил бүхий вакум цонхоор солих, 15 хаалгыг битүүмжлэл сайтай хаалгаар солих, өндөр нягттай материалаар хана болон суурийн дулаалга хийж гүйцэтгэлээ. Уг барилгын дулаалгын ажлыг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр комисс ажиллан, Нийслэлийн Боловсролын газарт хүлээлгэн өглөө.

Ингэснээр тус цэцэрлэгийн 600 хүүхэд, багш ажиллагсад дулаан, ая тухтай, нүүрсний хэрэглээгүй орчинд, эрчим хүчний хэмнэлт гарган хүмүүжиж, ажиллах боломжтой болж байгаа юм.
.jpg)