Баянгол дүүргийн 13-р хорооны 2Г дугаар байрыг дулаалах ажил
Баянгол дүүргийн 13-р хороонд байрлах 2Г дугаар байрны дулаалгын ажлыг 06 дугаар 08-аас 08 дугаар 19-ний өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Дэлхийн банкны санхүүжилттэй, Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн хүрээнд 2022 онд 4 угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлыг төлөвлөсөн.
Ингэснээр тус байрны 72 айл өрх дулаан, ая тухтай орчинд оршин суух боломж бүрдэж байгаа юм.
