49 дүгээр сургуулийн барилгын дулаан хамгаалалтын ажлыг хийж дуусгалаа
Дэлхийн банкны санхүүжилттэй, Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны 49 дүгээр сургуулийн барилгын дулаан алдагдлыг бууруулах засвар, шинэчлэлтийн ажлыг 06 дугаар 06-аас 08 дугаар 15-ны өдрүүдэд амжилттай хэрэгжүүлж, Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө.
Ингэснээр тус цэцэрлэгийн 1200 сурагч, багш ажиллагсад дулаан, ая тухтай, нүүрсний хэрэглээгүй орчинд, эрчим хүчний хэмнэлт гарган суралцаж, ажиллах боломжтой боллоо.

Бид энэ жил нийт 5 сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулуухаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 4 сургууль, цэцэрлэгийн дулаалгын ажлыг дуусган, хүлээлгэн өгөөд байна.
