157 дугаар цэцэрлэгийн дулаан хамгаалалтын ажил

Баянгол дүүргийн 4-р хорооны 157 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлыг хийж дууслаа.
Ингэснээр тус цэцэрлэгийн 450 хүүхэд, багш ажиллагсад дулаан, ая тухтай, нүүрсний хэрэглээгүй орчинд, эрчим хүчний хэмнэлт гарган суралцаж, ажиллах боломжтой болж байгаа юм.
Бид энэ жил 1 сургууль, 4 цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ төлөвлөсөн байгаагаас 3 цэцэрлэгийн дулаалгын ажлыг бүрэн дуусгаж, Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэж өгөөд байна.