154 дүгээр цэцэрлэгийн дулаалгын ажлыг хүлээлгэн өглөө

Дэлхийн банкны санхүүжилттэй, Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн Төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд байрлах 1 сургууль, 4 цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах арга хэмжээ төлөвлөгдсөн. Энэхүү ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны 154 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулах засвар, шинэчлэлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Төслийн нэгжийн зүгээс тус цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлт бий болгох зорилгоор барилгын дулаан хамгаалалтын ажлыг 2022 оны 6 дугаар сарын 8-ны өдөр эхлүүлсэн ба 2022 оны 8 дугаар сарын 9-ний өдөр бүрэн дуусгаж, Нийслэлийн боловсролын газарт хүлээлгэн өглөө.



Ингэснээр тус цэцэрлэгийн 197 хүүхэд, багш ажиллагсад дулаан, ая тухтай, нүүрсний хэрэглээгүй орчинд, эрчим хүчний хэмнэлт гарган суралцаж, ажиллах боломжтой боллоо.