Тендерийн урилга (AFA2-05)

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 30

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

 

Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн Төсөл (УБЦАНСТ)-ийн Төсөл Хэрэгжүүлэгч Нэгж нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэрийн өмнөөс эрх бүхий, мэргэжлийн тендерт оролцогчдоос Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 хороо,  Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн халаалтын зуухыг буулгаж төвлөрсөн дулааны системд холбох ажил, Гэрээ дугаар AFA2-05  барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

            Сонирхогч этгээд тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  150,000  /Нэг зуун тавин мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь: Дансны дугаар: 100900011906, Дансны нэр: УБ-н Цэвэр агаар төсөл-н.с дансанд төлж худалдан авч болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргаж ирүүлнэ.

 

Тендерт  оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а)  Сүүлийн 3 жилийн барилгын ажлын борлуулалтын дундаж орлого нь 550 сая төгрөгөөс багагүй байна.

б)    Сүүлийн 3 жилд гэрээний үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх, ижил төстэй нэг ажил 

       гүйцэтгэж, ашиглалтад өгсөн байх

 

в)    Оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө  болон авах боломжтой зээлийн хэмжээ  нь батлагдсан төсвийн 30 хувиас багагүй байна.

 

Тендерт оролцогч дараах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Үүнд: 

·         Барилга угсралтын БА-3.4 Дулаан гол магистраль шугам, түүний тоног төхөөрөмжийн угсралт БОЛОН / ЭСВЭЛ

·         Эрчим хүчний Т3.5.2: 0,7-40кгх/см2 даралттай дулааны шугам хоолой, ЦТП-ны угсралт, засвар, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ

 

            Сонирхсон эрх бүхий оролцогчид нь тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө  бичгээр болон и-мэйлээр доор дурдсан хаягаар гаргаж болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн хамт тухайн тендерийн баримт бичгийн ТШЗ-22.1-т заасан үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Битүүмжилсэн тендерийг 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”

 

            Хаяг:

            Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төсөл

          Төсөл хэрэгжүүлэх нэгж,

            Утас (976-11) 312 194,

           Цахим шуудан: tuul@ubcap.mn, piu@ubcap.mn

 

            Монгол улс, Улаанбаатар хот,

            Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

            Энхтайваны өргөн чөлөө-50,

            АЗМОН төв, 6-р давхар, 602 тоот,