Тендерийн урилга (AFA1-03)

ТЕНДЕРТ ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
    (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ)

Улс:

МОНГОЛ УЛС

Төслийн нэр:

УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСӨЛ

Зээлийн дугаар:

IDA 6493-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:

Нийслэлийн Хан-уул дүүргийн 6 дугаар хороо орчмын хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох ажлын зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээ”

Гэрээний дугаар:

AFA1-03

 

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

 

            Монгол улсын Засгийн газар нь Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл(УБЦА НСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо орчмын 6 хэрэглэгчийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох барилга угсралтын ажлын зураг төсөл боловсруулах”, Гэрээ дугаар AFA1-03 зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.

 

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, цагдаагийн 2 дугаар хэлтэс, дүүргийн амбулатори, Монгол шуудангийн 30 дугаар салбар, мал эмнэлэг, ахмадын төв гэсэн 6 хэрэглэгчдийн барилгыг дулаанаар хангаж байгаа 22 дугаар халаалтын зуухны дулаан өгөлтийг зогсоон, төвлөрсөн дулааны шугамд холбоход оршино.

Ажлын зураг төслийг “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №027/2022 дугаартай техникийн нөхцөл, Нийслэлийн Ерөнхий архитектороор баталгаажуулсан 2022 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн МЗХ2022/13-004 тоот зураг төсөл боловсруулах даалгаврыг үндэслэн боловсруулна.  Зөвлөх үйлчилгээний үргэлжлэх нийт хугацаа 1.5 сар байна.

НЗДТГ-ын нэрийн өмнөөс Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт санхүүжилтийн төслийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж (ТХН) нь энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд уг үйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл (байгууллагын танилцуулга, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, зөвлөхүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт гэх мэт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.

Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.

  • Зөвлөх компани нь барилгын гадна дулаан хангамжийн зураг төсөл боловсруулж байсан 5 жилийн ажлын туршлагатай байх;

  • ЗТ-3.5, ЗТ-4.5, ЗТ-10.2 заалттай эрх бүхий хуулийн этгээд байх;

  • Зөвлөх компани нь эрчим хүч, дулаан хангамж, агаар сэлгэлтийн чиглэлээр зураг төсөл боловсруулах чадвартай инженерүүд болон барилгын төсөв зохиох мэргэшсэн /тэргүүлэх зэрэгтэй төсөвчинтэй, тэдгээр нь энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх;

 

Зөвлөх үйлчилгээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг хавсаргав.

Сонирхсон хуулийн этгээд ажлын өдрүүдэд 08:00-17:00 цагт доорх хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно.

Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2022 оны 6 дугаар сарын 10-ны Баасан гарагийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар (биеэр эсвэл цахим шуудангаар) ирүүлнэ үү.

 

Холбоо барих хаяг:           

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөнчөлөө - 50,

Азмон төв, 6-р давхар, 602 тоот

Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Э-шуудан: piu@ubcap.mn

Вэб хаяг: www.ubcap.mn

Утас/факс: 976-11-312194