Барилгын инженер ажилд авна.
БАРИЛГЫН ИНЖЕНЕР АЖИЛД АВНА
Огноо: 2022 оны 5 сарын 19
Монгол Улсын Засгийн Газар нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн хөрөнгөөр “Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ)-ийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага ялгаруулдаг халаалтын хэрэглээр хангах болон хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах чиглэлээр дунд болон урт хугацаанд төлөвлөсөн зорилтуудыг хэрэгжүүлэхэд оршино.
Төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.ubcap.mn вебсайтаас авч болно.
Төсөл хэрэгжүүлэгч агентлагаар НЗДТГ ажиллаж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэх нэгжид шаардлагатай БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ийг сонгон шалгаруулахаар ажлын байр зарлаж байна.
A. Ажлын цар хүрээ
Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хэрэгжүүлж байгаа “Барилгын дулааны шинэчлэл”, “Улсын өмчит сургууль, цэцэрлэгийн дулаан хамгаалалтыг сайжруулах ажил” болон бусад хөтөлбөр, арга хэмжээнүүдийн төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт, ашиглалт зэрэг бүхий л үйл явцад биечлэн оролцож, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ.
Барилгын ажлын угсралт, суурилуулалтын ажлын үе шатанд чанарын хяналт тавьж ажиллана. Барилгын зураг төслийг хянах, эрчим хүчний аудит хийж, тайлагнах, шаардлагатай тохиолдолд зураг төсөлд өөрчлөлт оруулах санал боловсруулах, хийц бүтээцийн тооцоог хийх, материалын орц, чанарыг шалгах, барилга угсралтын ажлын акт баримт бичгийн бүрдүүлэлт зэргийг хариуцан ажиллана. Төсөл хэрэгжүүлэх нэгж нь барилгын инженертэй Сангийн яамны 2021 оны 4 дүгээр журмын дагуу нэг жилийн хугацаатай гэрээ байгуулж ажиллах ба ажлын гүйцэтгэл, чанарт үндэслэн гэрээг цаашид сунгах боломжтой.
B. Үндсэн ажил үүрэг
Барилгын инженер нь төслийн зохицуулагчид ажлаа тайлагнах ба дараах үндсэн ажил үүргийг хийж гүйцэтгэнэ.
- Хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжих байршлийг сонгох, сонгогдсон барилгын хийц, бүтээцэд үнэлгээ дүгнэлт өгөх, эрчим хүчний хэмнэлтийн тооцоо хийх, зураг төслийн даалгавар боловсруулах зэргээр барилгын ажлын бэлтгэл үе шатанд оролцоно.
- Барилгын зураг төслийн хянах, санал зөвлөмж өгөх, сонгон шалгаруулалтын техникийн тодорхойлолт, ажлын тоо хэмжээг гаргахад оролцоно.
- Барилга угсралтын ажлыг эхлүүлэхээс авахуулаад дуусган хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд барилгын талбайд байнгын үзлэг шалгалт хийх ба ажлын явц, гүйцэтгэл нь Монгол улсын болон олон улсын барилгын норм, дүрэм, стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлыг төслийн зохицуулагчид цаг тухайд нь мэдээлнэ.
- Барилгын ажлын үе шат бүрт акт баримт бүрдүүлж, гарын үсэг, фото зургаар баталгаажуулж, файл үүсгэнэ.
- Барилгын талбайд хүргэгдсэн материалын чанарт үзлэг хийж, стандартын шаардлага хангуулах арга хэмжээ авна. Шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн лабораториор дүгнэлт гаргуулна.
- Барилгын гүйцэтгэгч нартай тогтмол уулзалт зохион байгуулж, ажлын төлөвлөгөө нь хуваарийн дагуу явж байгаа эсэхэд хяналт хийнэ. Хугацааны хоцрогдолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тодорхойлж, болзошгүй эрсдлийг урьдчилан тооцоолж, сэргийлэх арга хэмжээ авна.
- Мэргэжлийн байгууллагаар барилга байгууламжид эрчим хүчний аудитын болон газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээг хийлгэх, боловсруулсан тайланг хянаж, санал зөвлөмж өгөх.
- Барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж, ашиглагч байгууллагуудад хүлээлгэн өгөх бэлтгэлийг хангах, комиссыг томилуулах, бичиг баримтын иж бүрдлийг хангуулах, нийслэлийн өмчийн харилцаа болон архивын газарт хүлээлгэн өгөх зэрэгтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулж ажиллана.
- Дэлхийн банкны зөвлөхүүдэд ажлаа танилцуулах, имейлээр харилцах зэргээр хамтран ажиллах, төслийн хамтрагч талуудад ажлын явц, үр дүнгийн талаар тайлан бэлтгэх ба байгууллагын улирлын, хагас жилийн, жилийн тайланг боловсруулахад оролцоно.
C. Тавигдах шаардлага
- Барилгын инженерийн чиглэлээр бакалаврын зэрэг эзэмшсэн байх;
- Барилгын талбайд хяналтын инженерээр ажиллаж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх;
- Англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, баримт бичиг боловсруулах, тайлагнах чадвартай байх;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар мэдлэгтэй, ХАБЭА-н сертификаттай бол давуу тал болно;
- Барилгын төсөвчний анхан шатны мэдлэгтэй, тооцоолол хийх, төсөв гаргах чадвартай, тус чиглэлээр сертификаттай бол давуу тал болно.
Холбогдох хаяг
Ажлын байрыг сонирхож байгаа хүмүүс нь дараах баримт бичгийг Англи, Монгол хэл дээр бэлтгэн, төсөл хэрэгжүүлэх нэгжийн piu@ubcap.mn хаягаар 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ. Үүнд: Ажил горилох тухай өргөдөл, Намтар (СV), Төрийн ажилтны анкет, Дипломын болон гэрчилгээний хуулбар, шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичгүүд.
Зөвхөн богино жагсаалтад тэнцсэн хүмүүстэй эргэн холбогдох болно. Ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.
Улаанбаатар хотын Цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл
Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энх тайвны гудамж
Азмон төв, 6 давхар, 602 тоот
Утас: 976-11-312194; 976-11-318124