Тендерийн урилга

Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг дараах ажлуудад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.


Огноо: 2022 оны 4 сарын 12

ТЕНДЕРИЙН УРИЛГА        

 

Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг дараах ажлуудад битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

1.    Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 157 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар: AFCA3-08

2.    Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 141 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил, Гэрээ дугаар: AFCA3-06

3.    Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 49 дүгээр сургуулийн барилгын дулаан хамгаалалтын ажил, Гэрээ дугаар: AFCA3-02

 

            Сонирхогч этгээд сонирхож буй ажлын тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр  150,000  /Нэг зуун тавин мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь:  Дансны дугаар: 100900011906, Дансны нэр: УБ-н Цэвэр агаар төсөл-н.с дансанд төлж худалдан авч болно. Төлбөр төлсөн баримтыг хавсаргаж ирүүлнэ.

 

Тендерт  оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

а)     Сүүлийн 3 жилийн барилгын ажлын борлуулалтын дундаж орлого нь тухайн ажлын цар хүрээнээс хамаарч 500 саяас 1 тэрбум төгрөг байна. (ажил тус бүрийг нарийвчилж харна уу)

б)    Сүүлийн 3 жилд гэрээний үнийн дүнгийн 80 хувьтай тэнцэх, ижил төстэй нэг ажил  

       гүйцэтгэж, ашиглалтад өгсөн байх

 

в)    Оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө  болон авах боломжтой зээлийн хэмжээ  нь батлагдсан төсвийн 30 хувиас багагүй байна.

 

Тендерт оролцогч дараах тусгай зөвшөөрлүүдийг эзэмшдэг байна. Үүнд: 

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил  эсвэл

БА-4.1 Угсармал болон цутгамал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

            Сонирхсон эрх бүхий оролцогчид нь  тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө  бичгээр болон и-мэйлээр доор дурдсан хаягаар гаргаж болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн хамт тухайн тендерийн баримт бичгийн ТШЗ-22.1-т заасан үнийн дүнтэй тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Битүүмжилсэн тендерийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх:“Үгүй”


            Хаяг:

            Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төсөл

            Төсөл хэрэгжүүлэх нэгж,

            Утас (976-11) 312 194,

           Цахим шуудан: tuul@ubcap.mn, piu@ubcap.mn

 

            Монгол улс, Улаанбаатар хот,

            Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,

            Энхтайваны өргөн чөлөө-50,

            АЗМОН төв, 6-р давхар, 602 тоот,