Tендерийн урилга (AFB1-02)
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021 оны 8 сарын 12
Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн Баянгол дүүргийн 3 хорооллын 2А орон сууцны барилгын дулаан хамгаалалтын ажил, Гэрээ дугаар: AFB1-02 ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийн иж бүрдлийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 150,000 /Нэг зуун тавин мянга/ төгрөг төлж худалдан авч болно. Төлбөрийг Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь: Дансны нэр: УБ-н Цэвэр агаар төсөл-н.с, Дансны дугаар: 100900011906 тушааж баримтыг албан бичигт хавсаргаж ирүүлнэ.
Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд:
БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
эсвэл
БА-4.1 Угсармал болон цутгамал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
Tендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
✓ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж 1,000,000,000 (Нэг тэрбум) төгрөгөөс багагүй байна.
✓ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 500,000,000(Таван зуун сая) төгрөгөөс багагүй
✓ Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2018, 2019, 2020
✓ Сүүлийн гурван жилд дээрхтэй төстэй 2 ажил хийж гүйцэтгэсэн туршлагатай байна.
Тендерийн хамт 6,800,000 (Зургаан сая найман зуун мянга) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 9 сарын 13-ны 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 9 сарын 13-ны өдрийн, 11:00 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-50 АЗМОН төв 6-р давхар, 603 тоот,
Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төсөл Төсөл хэрэгжүүлэх нэгж, Утас (976-11) 312 194,