Үнийн санал ирүүлэх урилга
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ) нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос дараах сургууль, цэцэрлэг, орон сууцны гадна дулаалга (цаашид Ажил гэх)-ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үүнд:
1. Чингэлтэй дүүргийн 18 хороо, 37 дугаар сургуулийн барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар AFCA3-01
2. Чингэлтэй дүүргийн 15 хороо, 83 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар AFCA3-05
3. Баянгол дүүргийн 9 хороо, 133 дугаар цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар AFCA3-03
4. Баянгол дүүргийн 6 хороо, 114 дүгээр цэцэрлэгийн барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар AFCA3-04
5. Сонгинохайрхан дүүргийн 18 хороо, 10 дугаар байрны барилгын дулаан хамгаалалтын ажил”, Гэрээ дугаар AFB1-03
6. Сонгинохайрхан дүүргийн 18 хороо, 15 байрны барилгын дулаан хамгаалалтын ажил, Гэрээ дугаар AFB1-04
7. Сонгинохайрхан дүүргийн 19 хороо, 8б байрны барилгын дулаан хамгаалалтын ажил, Гэрээ дугаар AFB1-02
Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд:
БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
эсвэл
БА-4.1 Угсармал болон цутгамал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
Үнийн саналын хамт дараах материалыг хавсаргаж ирүүлнэ. Үүнд:
1. Сүүлийн 3 жил /Гурав/ -ийн санхүүгийн тайлан
2. Сүүлийн 3 жил (2018,2019,2020)-ийн туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар;
3. Тухайн ажил үйлчилгээг үзүүлэх хангалттай нөөц (хүн хүч, машин механизм, тоног төхөөрөмж)-тэй гэдгийг харуулсан мэдээлэл ирүүлэх
4. Улсын бүртгэлийн гэрчилгээ
5. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
6. НӨАТ төлөгчийн гэрчилгээ
7. Сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл
8. Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 700,000.000 (Долоон зуун сая) төгрөг байна.
9. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ 500.000.000 (Таван зуун сая) төгрөгөөс багагүй байна.
Сонирхсон тендерт оролцогч дээрх ажлуудаас хэдэн ч тендерт үнийн санал ирүүлж болох бөгөөд тендерийн баримт бичгийг тус бүр эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 /Тавин мянга/ төгрөгийг Улаанбаатар хотын Цэвэр Агаар Нэмэлт Санхүүжилтийн төслийн Төрийн сан дахь: Дансны дугаар: 100900011906 тушааж баримтыг тендерийн баримт бичиг авах тухай албан бичигт хавсарган ирүүлж авч болно.
Үнийн саналыг 2021 оны 08 дугаар сарын 05-ны 11:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, АЗМОН төвийн 6 дугаар давхар 602 тоот өрөө, Төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ үү.
Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, Азмонтөв, 6-р давхар, 602 тоот Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж
Э-шуудан: piu@ubcap.mn Вэб хаяг: www.ubcap.mn Утас/факс: 976-11-312194