Зөвлөх үйлчилгээний тендерт оролцох хүсэлтээ илэрхийлэх урилга

Улс:                                          МОНГОЛ УЛС

Төслийн нэр:                          УЛААНБААТАР ХОТЫН ЦЭВЭР АГААР НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТИЙН ТӨСӨЛ

Зээлийн дугаар:                    IDA 6493-MN

Зөвлөх үйлчилгээний нэр:  “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль, 81 дүгээр цэцэрлэгийн барилгыг төвлөрсөн

                                                  дулаан хангамжийн сүлжээнд холбох ажлын зураг төсөл боловсруулах Зөвлөх үйлчилгээ”

Гэрээний дугаар:                   AFA1

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол улсын Засгийн газар нь “Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦА НСТ)-ийг хэрэгжүүлэх зорилгоор Дэлхийн банкнаас хөнгөлөлттэй зээл авсан бөгөөд зээлийн тодорхой хэсгээр “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургууль, 81 дүгээр цэцэрлэгийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох барилга угсралтын ажлын зураг төсөл боловсруулах” (Гэрээний дугаар AFA1), зөвлөх үйлчилгээг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 

Зөвлөх үйлчилгээний зорилго нь сонгогдсон сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухыг буулган төвлөрсөн дулааны шугамд холбоход орших бөгөөд ажлын зураг төслийг “Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 118/2020 (Зуух) дугаартай 81 дүгээр цэцэрлэгийг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох техникийн нөхцөл; Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий 2020 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 119/2020 (Зуух) дугаартай 42 дугаар сургуулийн барилгыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох техникийн нөхцөл, Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн МЗХ2021/09-21 тоот зураг төсөл боловсруулах даалгаврыг үндэслэн боловсруулна.

Зөвлөх үйлчилгээний үргэлжлэх нийт хугацаа 1 сар байна.

НЗДТГ-ын нэрийн өмнөөс УБЦАНСТ-ийг Хэрэгжүүлэх Нэгж (ТХН) нь энэ чиглэлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн ур чадвар, туршлага бүхий хуулийн этгээдийг тендерт оролцох хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. Сонирхсон этгээд угүйлчилгээг үзүүлэх чадвар, туршлагатай гэдгээ харуулах мэдээлэл (байгууллагын танилцуулга, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл, зөвлөхүүдийн намтар, диплом, гэрчилгээний хуулбар, ижил төстэй хийж байсан ажил үйлчилгээний жагсаалт гэх мэт)-ээ ирүүлнэ үү. Зөвлөхийг Дэлхийн банкны зөвлөхийг сонгох “Чадварын үнэлгээний” аргаар сонгон шалгаруулна.

Зөвлөх компаниуд болон багийн гишүүд нь дараах шалгуурыг хангасан байна.

Зөвлөх компани нь барилгын гадна дулаан хангамжийн зураг төсөл боловсруулж байсан 5 жилийн ажлын туршлагатай байх.

✓ Зөвлөх үйлчилгээний ЗТ-3.4, ЗТ-3.5, ЗТ-11.2 заалттай эрх бүхий хуулийн этгээд байх.

✓ Зөвлөх компани нь дулаан хангамж, агаар сэлгэлтийн системийн зураг төслийн болон төсөв үнэлгээний мэргэшсэн зэрэгтэй, энэ чиглэлээр ажилласан 5 жилийн туршлагатай инженерүүдтэй байх.

Зөвлөх үйлчилгээний ажлын зураг төсөл боловсруулах даалгаврыг хавсаргав.

Сонирхсон хуулийн этгээд ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагт доорх хаягаар холбогдож нэмэлт мэдээлэл, тодруулга авч болно. Урилгыг хүлээн авч оролцох хүсэлтээ 2021 оны 7 дугаар сарын 09-ны Баасан гарагийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар (биеэр эсвэл цахим шуудангаар) ирүүлнэ үү.

Холбоо барих хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, Азмонтөв, 6-р давхар, 602 тоот Улаанбаатар хотын цэвэр агаар Нэмэлт Санхүүжилтийн Төсөл Хэрэгжүүлэх Нэгж

Э-шуудан: piu@ubcap.mn Вэб хаяг: www.ubcap.mn Утас/факс: 976-11-312194