Төсөл

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл

Бүрэлдэхүүн А. Гэр хорооллын нарийн тоосонцорыг бууруулах

А1. Халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны системд холбох ажил

Төсөл хэрэгжүүлэгч нэгж нь энэ бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд нийт 7 ажил төлөвлөсөн. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний цогц хөтөлбөр болон НЗД-ын мөрийн хөтөлбөрт нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах, улсын болон нийслэлийн өмчит, халаалтын зуухнуудыг буулган, төвлөрсөн дулааны системд холбох зорилт тавигдсан. Энэхүү хүрээнд 2020 оны үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний ... ангийн халаалтын зуухыг төвлөрсөн дулааны системд холбох ажил тусгагдсан бөгөөд үүний дагуу дулааны шугам сүлжээ барин, төвлөрсөн дулааны системд холбох ажлыг амжилттай гүйцэтгэсэн.

2019 онд түүхий нүүрсээр бүрэн галладаг байсан бол 2020 онд төвийн дулаан шугамд холбож, нүүрсгүй хэрэглээг бий болгож цаашлаад агаарт хаягдах хорт утааг бууруулсан.Энэхүү ажлын үр дүнд 1100 тн нүүрс ашигладаг байсан халаалтын зуухаас ялгарах 5500 килограмм азотын исэл, 6600 килограмм том ширхэглэлт тоосонцор, 74800 килограмм хорт утаа, 49500 килограмм нүүрсхүчлийн хий, 13200 килограмм хүхэрлэг хий, 13629 тн тус тус буурсан.

Харин 2021 онд нийслэлийн өмчит 2 халаалтын зуухыг буулгаж, төвлөрсөн дулааны системд холбохоор төлөвлөсөн бөгөөд одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна.

А2(1).Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын төв лабораторид тоног төхөөрөмж нийлүүлж, суурилуулах

Энэхүү ажлын хүрээнд 2020 онд нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын төв лабораторид “Хүрээлэн буй орчин дахь бүх төрлийн хорт хүнд металлын элементүүдийн үлдэгдлийг нарийн тодорхойлох иж бүрэн тоног төхөөрөмж буюу атом шингээлтийн спектрометр” болон “Дулаан алдагдлыг хэмжих багаж хэрэгсэл”-ийг ханган нийлүүлж, хүлээлгэн өгсөн.

А2(2).Нийслэлийн агаарын чанарыг хянах хоёр иж бүрэн суурин харуул ханган нийлүүлж суурилуулах.

Төслийн өмнөх үе шатанд (2017), нийслэлийн агаарын чанарыг хянах иж бүрэн суурин харуулыг дагалдах програм хангамж, сэлбэг хэрэгслийн хамт ханган нийлүүлж, ЦУОШГ-т хүлээлгэн өгснөөр нийслэлийн гэр хороолол дахь агаарын чанарыг хянах боломжгүй байсан байршлуудын бохирдлын үзүүлэлтийг агшин зуурт хүлээн авч, agaar.mn мэдээллийн системд нэгтгэн, олон нийтэд мэдээлэх боломжийг бүрдүүлсэн билээ. Харин Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021 онд ЦУОШГ-т агаарын чанарыг хянах 2 иж бүрэн суурин харуул нийлүүлж, суурилуулахаар төлөвлөсөн байна.

Бүрэлдэхүүн Б. Улаанбаатар хотын төвийн хэсгийн нарийн тоосонцорыг бууруулах

Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн үйл ажиллагаа УБЦАТ-ийн үед дууссан бөгөөд төслийн хоёр дахь үе шат буюу УБЦА НСТ-ийн хүрээнд үйл ажиллагаа төлөвлөгдөөгүй.

Бүрэлдэхүүн В. Tөслийн менежмент ба хяналт үнэлгээ

Халаалт, дулаалгын цогц хөтөлбөр

Олон жилийн ажиглалтаар өрхийн жилийн орлогын 30 орчим хувь нь дулааны хэрэглээг хангахад зориулагддаг нь нотлогдсон. Монгол орны эрс тэс уур амьсгал, гэрийн зуухны хийц боловсронгуй бус байдал, сууцны барилга дулаалга муутай байгаа нь ийм өндөр зардал гаргахад хүргэж байгаа юм.

“110 айлын зуухыг онцлог байдлаар нь ангилж үзэхэд 18 төрөл болж байгаа бөгөөд ханан пийшинтэй ердийн зуух 40%; усан халаалтын системтэй зуух 9%; ердийн зуух 10%; ханан пийшин, усан халаалтын хосолмол системтэй зуух 11%-ийг тус тус эзэлж байна.”

Тэдгээр нь техникийн үзүүлэлтээр сайн биш, түлшийг дутуу шатаадаг, хүрээлэн буй орчныг бохирдуулдаг зэрэг олон дутагдалтай.

Бүрэлдэхүүн Г. Гэр хорооллын сонгогдсон байршил дахь айл өрхийн халаалтыг цахилгаанаар шийдэх үйл ажиллагаа