Шөнийн дулаан хуримтлуур цахилгаан халаагуур
Хуримтлуурт цахилгаан халаагуур нь энгийн халаагууртай харьцуулахад эрчим хүчний болон санхүүгийн хэмнэлттэй байдаг. Хуримтлуурт халаагуур нь шөнийн 21 цагаас өглөөний 6 цагийн хооронд цахилгаан зарцуулж, дулаанаа хуримтлуулснаар бүтэн
өдөр таны байшинг жигд дулаанаар халаах болно. Өвлийн саруудад шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан тарифын хөнгөлөлттэй байдаг тул хуримтлуурт халаагуур ашигласнаар сар бүрийн цахилгааны зардал эрс хэмнэгдэнэ. Эдгээр хуримтлуурт
халаагууруудыг БНГУ-ын "Штэйбл Элтрон" компани үйлдвэрлэсэн бөгөөд 30 жил ч ашиглагдах боломжтой.
Халаалт, дулаалгын цогц хөтөлбөрт хамрагдсан иргэд шөнийн дулаан хуримтлуур цахилгаан халаагуурыг урьдчилгаагүй, хүүгүй 30 сарын хугацаанд (сар бүр 66,000 төгрөг) түрээслээд өмчлөх хэлбэрээр авах боломжтой.
Mөн төслийн зүгээс хамрагдсан айл өрхүүдийн гаднах цахилгааны ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж, шаардлагатай тохиолдолд шинээр щит суурилууж өгнө.
Дулаалга аян-5
Халаалт, дулаалгын цогц хөтөлбөрт хамрагдсан айл өрхүүд байшин сууцны бүрэн дулаалга хийлгэх эрхтэй болно. Бүрэн дулаалга хийснээр байшингийн дулаан алдагдлыг 50 хувиар бууруулж, эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог. Tа манай
цогц хөтөлбөрт хамтран ажиллаж буй дулаалгын материал ханган нийлүүлэгчдийн санал болгож буй материалтай өөрийн биеэр танилцаж, дулаалгын материалын сонголтоо хийх боломжтой. Mөн бүх хамрагдах хүсэлтэй, техникийн шаардлага хангасан
айл өрхүүдэд бид хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр дулаан алдагдлыг үнэ төлбөргүй хэмжиж байна.
Хөтөлбөрийн хүрээнд төслийн зүгээс айл өрхүүдийн дулаалгын зардалд 70 хувийн татаас олгож байна. Tа дулаалгын зардлын 30 хувийг төлөөд, төслөөс 70 хувийг нь хариуцъя.
Айл өрхүүдэд тавигдах техникийн шаардлагууд
Дүүрэг | Хороод |
Баянгол | 9 | 10 | 11 | 21 | 22 | 23 |
Баянзүрх | 2 | 21 | 27
|
Сонгинохайрхан | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 23 | 24 | 26 | 28 | 30 | 31 | 36 | 37 | 39 | 40 | 41 | 43 |
Сүхбаатар | 11 | 12 | 13 |
Чингэлтэй | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 |